Dark Light
Нийгэм | 2021-08-13

Л.Баттөр: Эерэг шинжилгээний 11 хувиас дельта вирус илэрсэн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн яамнаас ковид 19-ийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр: "Улаанбаатар хотод өнөөдөр нас баралт бүртгэгдээгүй. Халдварын тохиолдлын тоо буурахад нас баралт буурна гэж өмнө ч бид анхааруулж хэлж байсан. 

Халдварын 70-80 хувь нь орон нутагт бүртгэгдэж байна. Хэдий нийслэл дэх нөхцөл сайжирч байгаа ч орон нутагт байдал хүнд байна. Орон нутаг дундаа Баян-Өлгий аймагт нийт халдварын 30 гаруй хувь нь бүртгэгдэж байна. Тус аймагт зуны амралтаар 25 мянга орчим хүн очсон. Мөн энд олон нийтийг хамарсан маш олон арга хэмжээ болсон.

Ховд аймгийн хувьд мөн даншиг наадам болсон нь халдвар нэмэгдэх шалтгаан болсон байна. Баян-Өлгий аймаг мөн нийт хүн амын вакцинжуулалтаараа хамгийн бага нь байна.

Синофарм, Синовак вакцин тарьсан ихэнх улсад вакцинжуулалтын эхэн үед халдварын давлагаа үүссэн. Энэ долоо хоногт нийт эерэг илэрч байгаа шинжилгээний 10 хувьд нь мутацийг илрүүлэх шинжилгээ хийж буй. Нийт үзсэн шинжилгээний 11 хувьд дельта вирус илэрсэн" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10