Dark Light
Нийгэм | 2021-08-13

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд 36000 м.куб усны резервуарын бетон цутгах ажил эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайд О.Батнайрамдал Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр” байгуулах “Жэй Эм Си Прожектс Инди” компанийн Монгол дахь төслийн захирал Indivar Sharma, Дорноговь аймаг дахь төсөл хариуцсан захирал Sanjiv Kumar нартай уулзаж, ажлын явц, ТЭЗҮ, ложистикийн асуудлаар ярилцлаа.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженеринг, худалдан авалт, барилга угсралтын нэгдүгээр багц ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Жэй Эм Си Прожектс Инди” компани шалгарч , 2020 оны 11 сард гэрээг байгуулан үйлдвэрийн технологийн бус барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. 

Уулзалтын үеэр гүйцэтгэгч компанийн зүгээс Тяньжин боомтод үүссэн чингэлгийн бөөгнөрөл, далайн тээврийн Cosco компани зарим улс, орнуудаас Монгол Улс руу хийх тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоосонтой холбоотойгоор Газрын тос боловсруулах үйлдвэрт ашиглах бараа материал хүлээгдэж, ажлын явцад нөлөөлж буйг хөндөв. Тиймээс үйлдвэрийн эхний ээлжийн бүтээн байгуулалтад ашиглах тоног, төхөөрөмж, бараа, материал ачигдсан контейнеруудыг тээвэрлэн оруулж ирэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайд О.Батнайрамдал үүнд анхаарал хандуулан ажиллаж буйгаа илэрхийлээд, Монгол Улсад саадгүй нэвтрүүлэхэд ач холбогдол өгч хамтран ажиллахаа мэдэгдэв. 

Үйлдвэр байгуулах ажил үндсэн 4 үе шатаас бүрдэх ба эхний ээлжийн багц ажлын хүрээнд дараах байгууламжуудын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэж байна. 

Үүнд:

Иргэний барилга, байгууламжууд

Түүхий ус хадгалах сав

Үйлдвэрийн талбай дах автозам

Цахилгаан дамжуулах агаарын шугам (ЦДАШ)

Бор хөөврийн говиос түүхий ус дамжуулах хоолой

Бор хөөврийн говь дахь худгууд

Бор хөөврийн говь дахь өргөх насос станц

Технологийн байгууламжуудын шугам хоолойг суурилуулахад бэлтгэх ажил

Үерийн ус зайлуулах систем 

Үйлдвэрийн иргэний барилга, байгууламжууд болох угтах байр-1, угтах байр-2, лаборатори, анхан шатны тусламжийн төв, хоолны газар, оффис сургалтын төв, агуулах, засварын цех, гал унтраах ангийн барилга угсралтын ажил хянагдсан зураг төслийн дагуу үргэлжилж, газар шорооны ажил бүрэн дуусч, бүтээцийн ажлууд хийгдэж байна. 

Харин өнөөдрөөс Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд 36000 м.куб усны резервуарын бетон цутгалтын ажил эхэллээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10