Dark Light
Нийгэм | 2021-08-13

Үерийн улмаас 12 аймгийн 16 чиглэлийн 7.2 км авто замд эвдрэл үүсчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын хэмжээнд өнгөрсөн зургадугаар сарын 24-нөөс энэ сарын 10 хүртэлх хугацаанд орсон хүчтэй аадар бороо, үерийн улмаас 12 аймгийн 16 чиглэлийн 7.2 км авто зам, 32 цэгийн төмөр бетон хоолойд их, бага хэмжээний эвдрэл үүссэн байна. 

Цаг агаарын аюулт үзэгдэл, гамшгаас шалтгаалж эвдэрсэн, сэтэрсэн, үерийн усанд угаагдсан хамгаалалтын далан, шуудуу, ус зайлуулах байгууламжийн 70 хувийг сэргээн засварлаад байна.

“Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын хяналтын инженерүүд хяналт тавьж, “Дорноговь-АЗЗА”, “Орхон-АЗЗА”, “Хархорин-АЗЗА”, “Говь-Алтай-АЗЗА”, “Өвөрхангай-АЗЗА”, "Эрдэнэсант-АЗЗА", “Архангай-АЗЗА”, “Хөвсгөл АЗЗА”, "Увс-АЗЗА", “Завхан АЗЗА”, "Төв АЗЗА" ТӨХК, “Их богд зам”, “Даш зам” ХХК зэрэг зам хариуцагч байгууллагууд сэргээн засварлах арга хэмжээг шуурхай авч ажиллаж байгаа юм.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10