Dark Light
Нийгэм | 2021-08-13

Н.Тавинбэх: Эх орондоо илч гэрэл түгээх үйлсээ нэр төртэй биелүүлж яваа эрчим хүчний салбарынхандаа баярын мэнд дэвшүүлье

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Эрчим хүчний ажиллагсдын өдөр”-ийг тохиолдуулан эрчим хүчний салбарын нийт инженер техникийн ажилтан, ажиллагсад, эрдэмтэн судлаачид, ахмадууддаа Эрчим хүчний сайд Н.Тавинбэх МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ. 

МЭНДЧИЛГЭЭ 

Эх орондоо илч гэрэл түгээх үйлсээ нэр төртэй биелүүлж яваа эрчим хүчний салбарын нийт инженер техникийн ажилтан, ажиллагсад, эрдэмтэн судлаачид, ахмадууд та бүхэндээ “Эрчим хүчний ажиллагсдын өдөр”-ийг тохиолдуулан чин сэтгэлийн  баярын мэнд дэвшүүлье. 

Өрнөл хөгжлийн түүчээ, эдийн засгийн тулгуур эрчим хүчний салбарын 100 жилийн босгонд эдүгээ бүтээн байгуулалтын түүхийг бүтээлцэж улс орон, айл өрхийн цахилгаан, дулаанаар тасралтгүй хангах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргийг хамт олон та бүхэн үүрч яваа билээ. Цар тахлын хүнд үед ажлын байрыг тогтвортой хадгалах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудад санхүүгийн дэмжлэг болгож Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд цахилгаан, дулааны төлбөрийг хариуцан төлж байна. Мөн сайжруулсан шахмал түлшний үнийг 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд 50 хувиар хөнгөлөхөөр боллоо. 

Өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор эх үүсвэрүүдийг өргөтгөх, говийн болон баруун бүсийн импортын цахилгаан эрчим хүчний хэмжээг бууруулахаар “Тавантолгойн дулааны цахилгаан станц”, “Багануурын дулааны цахилгаан станц”, “Эрдэнэбүрэн”-ийн усан цахилгаан станц, системийн горимын тохируулга хийх цахилгаан цэнэгт хуримтлуурын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр ажиллаж байна. Мөн одоо ажиллаж байгаа цахилгаан, дулааны станцуудын өргөтгөл болон шинэ эх үүсвэрүүдийг бүс нутгийн хэрэглээтэй холбох магистраль шугам, дэд станцуудыг барих ажлыг эрчимтэй хийж байна.

Салбарын үнэт зүйл болсон хөдөлмөрийн хамт олонд та бүхэндээ ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсье.  

Монгол Улсын гал голомт мөнхөд өөдлөн дэвжих болтугай.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Н.ТАВИНБЭХ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10