Энэ жил Дундговь аймгийн Эрдэнэдалай, Сайнцагаан, Дэлгэрхангай, Адаацаг, Өндөршил, Цагаандэлгэр сумдаас 6 Улсын аварга малчин төржээ.
Коронавируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалан хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Улсын аварга малчдын шагнал гардуулах арга хэмжээ хойшлогдоод байсан.
Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Дэлгэрхангай сумын Засаг дарга М.Батсүх нар тус сумын Номгон 4 дүгээр багийн багийн малчин Ишцогийн Баярсайхан болон түүний гэргий Лувсанцэрэнгийн Наранчимэг нарт "Улсын аварга малчин"-ы цол, тэмдгийг гардуулан өглөө.

АДМИН








Нийгэм







