Dark Light
Нийгэм | 2021-08-13

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгаалах нэг цэгийн үйлчилгээ 17 аймагт үйл ажиллагаа явуулж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Г.Нарантуяа нар Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикава болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар ХЭҮК, НҮБ-ын Хүн амын сангийн хамтран хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүнгийн талаар ярилцаж, цаашид хамтран ажиллах салбар чиглэлийн талаар ярилцлаа. ХЭҮК нь НҮБХАС-гийн дэмжлэгтэйгээр 2018 онд “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал”, 2019 онд “Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал: Хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал”, 2020 онд “Уул уурхайн бүс нутагт оршин сууж буй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал” зэрэг судалгааг амжилттай хийж гүйцэтгэсэн. Мөн ХЭҮК-ын алба хаагчдыг чадавхижуулах болоод Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг хангах, Ковид-19 цар тахлыг даван туулахад НҮБ-ын Хүн амын сангаас дэмжлэг үзүүлж ирсэнд Комиссын гишүүдийн зүгээс талархал илэрхийлээд, үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, нутаг буцах гэж буй НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикавад Хүний эрхийн Үндэсний Комиссын дурсгалын мөнгөн зоосыг гардуулан өглөө.

Цаашид охид эмэгтэйчүүд, өсвөр үеийнхний бэлгийн болон нөхөн үржихүйн асуудал, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгаалах, дэмжлэг үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг Комиссын гишүүдийн зүгээс хүслээ. Өнөөдрийн байдлаар гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгаалах нэг цэгийн үйлчилгээ 17 аймагт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цаашид хүртээмжийг нэмэгдүүлж 21 аймагт хохирогч хамгааллын нэг цэгийн үйлчилгээ бий болгох шаардлагатай байна. Мөн хөдөлмөрийн харилцаан дахь бэлгийн дарамтыг хориглох талаар хөдөлмөрийн хуульд оруулсан зохицуулалтыг сурталчлах, хуулийг таниулах чиглэлд хамтран ажиллах талаар талууд санал солилцсон юм.

Уулзалтад ХЭҮК-ийн Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Адъяахишиг, Хүний эрхийн боловсрол судалгааны хэлтсийн референт Ч.Ариунаа, Олон улсын гэрээ эрх зүй, хамтын ажиллагааны хэлтсийн референт Э.Цэнгэл, НҮБ-ын Хүн амын сангийн Шадар суурин төлөөлөгч Л.Оюунаа, Жендэрийн хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Оюун, НҮЭМ, залуучууд өсвөр үе хариуцсан мэргэжилтэн Б.Шинэтөгс нар оролцлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10