Dark Light
Нийгэм | 2021-08-13

Ц.Болорчулуун: Бүх талын тэгш оролцоотойгоор улаанбуудайг биржээр арилжих томоохон ажлын ард гарна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хүнсний улаанбуудайг Хөдөө аж ахуйн биржээр арилжих бэлтгэл ажлын хүрээнд ХХААХҮЯам, ХААБирж болон үндэсний гурилын үйлдвэрүүдийн төлөөлөл хамтран ажиллах санал солилцох уулзалт зохион байгууллаа. 

Уулзалтад ХХААХҮ-ийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Хөдөө аж ахуйн бирж /ХААБ/ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Осоржамаа болон биржийн удирдлага, албан хаагчид, худалдан авагч тал болох гурилын үйлдвэрүүд, дундын зуучлагч брокеруудын төлөөлөл оролцсон юм. 

Хүнсний улаанбуудай арилжих бэлтгэл ажлын хүрээнд гурилын үйлдвэрүүдийн улаан буудай хүлээн авах силос агуулахыг биржийн итгэмжлэлд хамруулах, бүтээгдэхүүний чанар, стандартыг тодорхойлох, лабораторийн дүн шинжилгээ хийх, биржийн итгэмжлэл олгох ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэх талаар ХААБ-ээс танилцуулав. 

Гурил үйлдвэрлэгчдийн зүгээс, арилжаанд оролцох зураглал, урамшуулал, төлбөр тооцоо, гэрээ, журам, түр журмуудыг хуульд нийцүүлэх талаар санал солилцон цаашид бирж, боловсруулах үйлдвэрийн оролцогчид хамтран ажиллахаар санал нэгдэн уулзалт амжилттай болж өндөрлөлөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10