Dark Light
Нийгэм | 2021-08-13

Хүрээ сургууль, Өргөө цэцэрлэг байгуулах боломж

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ерөнхий сайд болон засгийн газрын гишүүд Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуульд ажиллав. 75 дугаар сургууль бол бүгдэд хүртээмжтэй төлөвлөлтийн жишиг барилга юм. Яг үүнтэй ижил 4 барилга Жайкагийн төслийн хүрээнд манай улсад баригдсан. Энэ сургуулиуд нь ХБИ болон бага насны хүүхдэд ээлтэй, гамшгаас сэргийлсэн, газар хөдлөлт, гал түймрийн үед хорогдох байрны зориулалттай. Байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй. Цаашид олон хүүхэд суралцах сургуулийн барилгыг энэ жишгээр барина. 

Үүнээс гадна  Өргөө цэцэрлэг, Хүрээ сургууль буюу цөөн хүүхэд суралцах төлөвлөлтийг хийж байна. Энэ нь цэцэрлэг сургууль хүртээмжгүй гэр хорооллын дунд 2-4 айлын газар чөлөөлж 50 ортой цэцэрлэг, 160 хүүхдийн суудалтай сургууль барих төлөвлөлтүүд юм.  Кластер хэлбэрээр ажиллуулж захиргааны зардал хэмнэх боломжтой. Мөн сургууль, цэцэрлэггүй  орон сууцны хорооллын дунд нэгдүгээр давхарт цэцэрлэг,  сургууль байгуулах боломжтой. 

Цаашид боловсролын салбарт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийхдээ google maping буюу газарзүйн мэдээллийн системийг ашиглана.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10