Dark Light
Нийгэм | 2021-08-14

27 ширхэг нойтон тарвага тээвэрлэн Жаргалант сум руу руу орохыг завджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт тарваган тахал зөөвөрлөгдөн орохоос урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх арга хэмжээг эрчимжүүлэн, хяналт шалгалтыг тасралтгүй зохион байгуулж байна.

Гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэргэжлийн байгууллагуудаас тогтмол өгсөөр байтал иргэд нойтон тарвагыг Жаргалант сум руу нэвтрүүлэхийг завдсан үйлдэл таслан зогсоогдохгүй байна.

Тухайлбал: 2021 оны 8 дугаар сарын 14-ны 02 цагийн орчимд хулгайн замаар  иргэн М.Ц, Б.Н нар өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 27 ширхэг нойтон тарвага тээвэрлэн Жаргалант сум руу руу орохыг завдсан үйлдлийг замын цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн Аймгийн мэргэжлийн хяналтын газар, Зооноз өвчин судлалын төвд хүлээлгэн өглөө.

Монгол улсын Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9. Тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот тосгонд оруулахыг хориглох тухай заасан байдаг. Иймд  тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, хууль бусаар тарвага агнах, худалдаалах, худалдан авах, тээвэрлэх зэргээс татгалзаж сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10