Dark Light
Нийгэм | 2021-08-14

Хэт ядарсан жолооч осол гаргажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал өнгөрөгч долдугаар сарын 4-ны өдрөөс үйл ажиллагаа эхэлж, Монголын хамгийн анхны тууш замыг нээсэн. 

Жаргалантын амаас 32.2 километр замыг туулан Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудал хүрнэ. Энэхүү тууш замын хөдөлгөөнийг нээснээс хойш зам тээврийн нэг осол бүртгэгдэж, хоёр хүн гэмтжээ. Тухайн автомашины жолооч хэт ядарсан үедээ хөдөлгөөнд оролцсоны улмаас осол гаргасан гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Тууш зам дээр ердийн хөсөг болон унадаг дугуй унах, явганаар хөдөлгөөнд оролцох хориотой. Мөн буцаж эргэх болон ухрах үйлдэл, түр буюу удаан зогсолт хийхийг хориглодог. Харин тээврийн хэрэгсэл саатах, жолооч, зорчигчийн биеийн байдал муудах тохиолдолд зайлшгүй зогсолт хийнэ. 

Тууш замд энгийн тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохдоо 80-100 километр цагийн хурдтай явах бол автобус болон ачааны автомашин 80 км хурдтай зорчих журамтай аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10