Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн “Цагаан бургасны тархи” гэдэг гэзар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 70 км, сумын төвөөс баруун урд зүгт 45 км/-т иргэн Г /15 настай, эрэгтэй/ 8 сарын 11-ний өдрийн 13:00 цагийн орчим морьтойгоор малаа хариулахаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 8 сарын 13-ны өдрийн 00:05 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авч ар гэрийн хамт 8 сарын 13-ны өдрийн 05:30 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Энэ үеэр хүүг аймгийн төвд эсэн мэнд явж байгаа тухай мэдээллийг ар гэрийн зүгээс өгсөн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.
АДМИН








Нийгэм




