Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн ахлагч Г.Өсөхбаяраар ахлуулсан 4 алба хаагч, 1 автомашинтайгаар, тус дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн 2 ажилтан болон Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Ангиллын сургалт сурталчилгаа, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан мэргэжилтэн, дэслэгч И.Өнөрзул нарын нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй Туул голын эрэг дагуу иргэд, бага насны хүүхдүүдэд болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэн ажиллаж байна.
Нийслэлийн Онцгой байдлын газраас гаргасан томилгооны дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Маршалын гүүрнээс Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Яармагийн гүүр хүртэл 16.00 цагийн байдлаар 40 том хүн, 25 хүүхдэд аман байдлаар сэрэмжлүүлэг хүргэж, 30 гарын авлага материал тарааж, 34 автомашиныг голын эргийн ногоон бүсээс холдуулан ажиллаад байна.
АДМИН








Нийгэм







