Нийслэлд сайжруулсан шахмал түлш хэрэглэгч 200 мянга орчим айл, өрх бий. Эдгээр өрхийг эрсдэлээс сэргийлж өнгөрсөн онд угаарын хийн мэдрэгч тараасан. Энэ жил энэхүү угаар мэдрэгчийн технологийг сайжруулж дохиолол дамжуулагчтай болгох програмчлалын ажил дуусчээ.
Нийт 193 мянган айлаас судалгаа авч өндөр эрсдэлтэй 63,250 өрхөд дохиолол дамжуулагчтай угаар мэдрэгчийг суурилуулж хэрэглэгчид үйлчлэх төвөөс 24 цагаар хянах юм байна. Өндөр эрсдэлтэй айл өрхийг өнгөрсөн жилийн судалгаанд үндэслэн тогтоожээ. Ингэхдээ пийшин зуухны насжилт, тухайн өрхийн иргэдийн ажил байдал, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхэд гэртээ үлддэг, архины хамгаалалтай өрхийн гишүүнтэй эсэх байдлыг харгалзан үзсэн аж.
БОАЖЯ-ны хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Ц.Уранчимэг "Есдүгээр сарын 15 гэхэд 63 мянган өрхөд угаар мэдрэгчээ суурилуулж, хэрэглээг эхлүүлнэ" гэлээ. Ухаалаг технологийг монгол инженерүүд нэвтрүүлсэн бөгөөд манай улсын хувьд IOT технологийг ашигласан анхдагч төхөөрөмж гэдгийг нийлүүлэгч “Интеллеген технологи” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Баяр хэлэв
АДМИН








Нийгэм







