Dark Light
Нийгэм | 2021-08-14

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Замын-Үүд дулааны станц” ТӨҮГ-т ажиллалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Замын-Үүд дулааны станц” ТӨҮГ-т ажиллалаа. Эдийн засгийн түшиц суурин газар болох Замын-Үүд сумын дулаан, цахилгааны эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээ болон эдийн засгийн чөлөөт бүс шинээр ашиглалтад орж буйтай холбогдуулан үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байсан. 

“Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс” төслийн хүрээнд 87 МВт  хүчин чадалтай дулааны станц, 12 ширхэг ус дулаан дамжуулах төв, 20 орчим км дулааны шугамын барилга угсралтын ажлыг БНХАУ-ын талаас 2018 онд хийж дуусгасан ч өдийг хүртэл үндсэн чиглэлээр нь ашиглаагүй байсан юм. Тэгвэл уг станцыг түшиглэн үүсээд буй хэрэглээг хаах бүрэн боломжтой. 

Энэ үеэр Шадар сайдын албан томилолтыг давхцуулан орон нутгийн удирдлагуудыг байлцуулан хуралдаж, цаг үеийн хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцлээ. Үүнд: 

• Тусгай зөвшөөрөл

•  Бүтэц, орон тоо 

• Техник хангамж 

• Богино хугацаанд хийгдэх ажлын төлөвлөгөө

• Санхүүгийн хүндрэл зэргийг холбогдох шугамаар танилцуулж, шийдвэрлүүлэхээр санал нэгдэв. 

Цаг алдалгүй, шуурхай зохион байгуулах үүднээс Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Гадаад харилцааны яам болон холбогдох агентлагын мэргэжилтнүүдийн хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болов.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10