Dark Light
Нийгэм | 2021-08-14

13 тооны үхэр малын гоц халдварт шүлхий өвчнөөр өвчилсөн байж болзошгүй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2021 оны 07-р сарын 01-нд Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдэж 949 мал өвчилж 220 мал хорогдсон билээ.

Уг өвчин нь БНХАУ-ын хилийн бүсээс дамнан орж ирсэн халдвар гэдэг нь мэргэжлийн байгууллагуудын урьдчилсан дүгнэлтээр тогтоогдсон. Тухайн үед 300 мянган тоо толгой малыг бүрэн вакцинд хамруулсны үр дүнд халдварын тархалтыг зогсоож чадсан. Тэгвэл энэ сарын 12-ны өдөр Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан багийн Хөх судал гэдэг газар 13 тооны үхэр малын гоц халдварт шүлхий өвчнөөр өвчилсөн байж болзошгүй гэх дуудлага Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар, мал эмнэлгийн газарт иржээ. Дуудлагын дагуу Мал эмнэлгийн газрын эрүүл мэндийн тасгийн дарга Б.Мөнхбаатараар ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг явсан байна. Баг бүрэлдэхүүн дүн шинжилгээ хийж эцсийн байдлаар тогтоох юм. Хэрэв шүлхий өвчин гэдэг нь батлагдвал Мөст сумын Баянхайрхан багт хорио цээр тогтооно гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10