Dark Light
Нийгэм | 2021-08-16

Хиймэл нууранд осолдсон 15 настай хүү, 36 настай эмэгтэйг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, “Таван толгойн” гүүрний баруун талд хиймэл нууранд 2 хүн осолдсон гэсэн дуудлагыг энэ сарын 15-ны өдрийн 20:01 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 27 км замыг туулан 20:35 цагт очиход оршин суугаа хаяг, нэр нь тодорхойгүй /36 настай, эмэгтэй/, /15 настай эрэгтэй/ нар нь тус хиймэл нуурт осолдсон гэсэн мэдээллийн дагуу нуурын мандал дээгүүр 2 цаг 25 минут эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:04 цагт түр зогсоосон.

Харин өнөөдөр буюу наймдугаар сарын 16-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19