Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Зүрх-Уул” гэдэг газар хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн төөрсөн тухай дуудлагыг долдугаар сарын 19-ний өдрийн 23:32 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс наймдугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Н /32 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны “Хар шороо”-ны ам, “Найрамдал” зуслан зэрэг газруудаар 12 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:00 цагт түр зогсоосон байна.
Харин өнөөдөр буюу наймдугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.
АДМИН








Нийгэм







