Dark Light
Нийгэм | 2021-08-16

Загасанд яваад сураггүй алга болсон, тусгай хэрэгцээт 25 настай иргэнийг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хөшөөт багийн “Ховд голын гүүр” гэдэг газар иргэн А /25 настай, эрэгтэй/ энэ сарын 12-ны өдрийн 14:00 цагийн орчим загасанд яваад сураггүй болсон тухай дуудлагыг наймдугаар сарын 13-ны өдрийн 06:07 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийн иргэд, ар гэрийн хүмүүс энэ сарын 15-ны өдөр иргэн А /25 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-г “Ховд” голын 2.5 метрийн гүнд 12 удаа шумбаж, голын эрэг дагуу “Харгант” гэдэг газраас “Долоон гаталга” гэдэг газар хүртэл 17 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоожээ.

Өнөөдөр буюу 16-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн. /”Ховд” голын эргээс тухайн иргэний авч явсан загасны уурга, хутга, уут, барьсан загас зэргийг олсон./


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10