УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв барих газарт хувийн өргөө барьсан гэж үзэж буй иргэд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт шаардлага хүргүүлж байна. Тухайн барилгын газар эзэмших хугацаа дуусгавар болж байгаа учраас "Шонхор" таурыг зориулалтынх нь дагуу ашиглахыг шаардаж буй аж.
Иргэдийн төлөөл "С.Эрдэнийн хувьд орон нутгийн төсвөөр засмал зам тавьснаас авахуулаад хийсэн увиагүй үйлдлүүд олон гаргасан. Ардчилсан намын төв байр болох Шонхор таур барилгыг анх тусгай хэрэгцээт хүмүүсийг хөгжүүлэх төв байр болгох гэж байсан. Тиймээс ч тухайн үеийн хотын дарга газрын зөвшөөрлийг өгч байв.
Бидний хувьд улс төржөөгүй, сонирхол ч байхгүй. Тусгай хэрэгцээт хүмүүс бидэнтэй нэгдэж байгаа. Шаардлагад хугацаа байхгүй, үр дүнд хүртэлээ явах болно. Бидэнд хувийн өш хонзон байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Удахгүй Шонхор таурын эхний хоёр давхарт тусгай хэрэгцээт хүмүүсийг хөгжүүлэх зориулалтаар ашиглах болно" гэв.
АДМИН








Нийгэм







