Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Өнөөдөр бинзений үнэ хэд болов, эрх баригчдад иргэд итгэж сонгосон. Гэтэл ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг огтоос шийдэж чадсангүй. Амны хаалтгүй зун ч байсангүй.
Иргэдийн итгэлээр тоглож худал амлалтыг эрх баригч нам өгсөн. Ардчилсан намын хувьд нөхөн сонгууль бол маш хариуцлагатай сонгууль байх болно. Манай намын хувьд иргэдийн итгэлээр тоглохгүй.
Сонгууль дөхөөд ирэхээр хэдэн төгрөг атгасан хүмүүс уриа лоозон бариад жагсдаг. Шонхор тауртай холбоотой асуудал ч мөн сонгуультай холбоотой гэж үзэж байна.
Эрх баригч нараа бүх барааны үнэ 2 дахин өсчихөөд байна. Ардчилсан намтай холбоотой асуудлаас илүү эдийн засгаа хөгжүүлэх доройтож сөхөрсөн иргэдээ бодох нь илүүтэй чухал гэж бодож байна" гэлээ.
АДМИН








Нийгэм







