ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх хэлтэс Монгол улсын хилээр их хэмжээний хар тамхи орж ирсэтэй холбоотой асуудлаар тодруулга өглөө.
Энэ талаар Хар тамхитай тэмцэх газрын ахлах мэрэгжилтэн, цагдаагийн ахмад Б.Зоригтбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрээр: "Албаны бус худал мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр их гарч байна. Цахим орчинд тархаад байгаа хэргийн талаар товч дурдвал. 2021 оны 8 сарыэ 11-ны өдөр Өмнөд Африк улсаас 989,2 грамм буюу их хэмжээний "Митопитамин" буюу "Мөс" гэдэг нэршилтэй бодисыг улсын хэлээр нэвтрүүлсэн гэмт хэргийг Цагдаагийн байгуулга шуурхай илрүүлэн шалгаж байна. Дээрх гэмт хэрэгт Чингэлтэй дүүрэгт оршин суудаг иргэн Б, Баянзүрх дүүрэгт оршин суудаг иргэн Э нарыг холбогдуулан шалгаж байна. Иргэн Э-д таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд тухайн этгээд нь Хонконг улсад хар тамхи, мансууруулах бодисыг зөөвөрлөсөн хэргээр 10 жилийн ял эдлээд Монгол улсад 2020 онд суллагдаж ирсэн гэдгийг шалгалтын явцад илрүүлсэн. ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газраас Интерпол болон гадаад улсын хууль сахиулах байгуулгуудтай хамтран ажиллаж байна. энэнхүү гэмт хэрэгт Монгол улсын эрүүгийн хуулийн 20.7.3-т заасны дагуу Улсын хэлээр нэвтрүүлж үйлдсэн бол 5-12 жилийн хорих ялаар шийтгэнэ" гэлээ.
АДМИН








Нийгэм







