Dark Light
Нийгэм | 2021-08-16

Завхан аймгийн Идэр суманд “Бэлчээрийн цогц менежмент” төслийг хэрэгжүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Завхан аймгийн Идэр сумын бэлчээр ашиглалтыг сайжруулах, хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор Завхан аймгийн ЗДТГ, Идэр сумын ЗДТГ, АДРА Монгол олон улсын байгуулагатай хамтран “Бэлчээрийн Цогц Менежмент” төслийг хэрэгжүүлэх, хамтран ажиллах гурван талт “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Талууд “Бэлчээрээс-зах зээлд” холбох тогтолцоог бий болгоход бүхий л талаар хамтран ажиллах юм.
Төслийн нээлтийн үйл ажиллагааг Идэр суманд зохион байгуулж АДРА Монгол олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Ванделл Маранан, Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, Идэр сумын Засаг дарга Ч.Мөнххүрэл, “Бэлчээрийн Цогц Менежмент” төслийн зохицуулагч Ц.Саранчимэг зэрэг албаны хүмүүс оролцлоо.
АДРА Монгол олон улсын байгууллага нь орон нутгийн бэлчээр ашиглагчдын хэсэг /БАХ/-т суурилан олон улсын Сэйвори Хүрээлэн /Savory Institute/-гийн бэлчээрийн ургамлыг нөхөн сэргээх, бэлчээрийн ашиглалтыг тогтвортой болгох зорилгоор боловсруулж, дэлхийн олон оронд амжилттай хэрэгжсэн “Бэлчээрийн цогц менежмент” төслийг Завхан аймгийн Идэр суманд хэрэгжүүлэх юм.
Энэ үеэр Бэлчээрийн Цогц Менежмент” төслийн зохицуулагч Ц.Саранчимэг Идэр суманд барьсан сүүний цехийн үйл ажиллагааг танилцуулав.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10