“Хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2021 оны 221 дүгээр тогтоол гарсан.
Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг байгалийн болзошгүй гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг орон нутгийн төр, захиргааны байгууллага, малчид, иргэд, аж ахуйн нэгжийн түвшинд сайтар ханган, түүнд тавих хяналтыг сайжруулах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдаас ДААЛГАХ нь:
Аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Мал эмнэлгийн газрын дарга нарт нь:
1. Мал сүргийг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулж аймаг, сум дамжсан отор нүүдэл, шилжилт хөдөлгөөнд хатуу хяналт тавих;
2. Отор нүүдэл, малын шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг сайжруулж, сэжигтэй мал, амьтныг нэвтрүүлэхгүй байх бүх талын арга хэмжээ авч ажиллах;
3. Малын гоц халдварт, халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх арга хэмжээг технологиит хугацаанд нь чанартай зохион байгуулах, гүйцэтгэлийг хянаж, үр дүнг тайлагнах;
4. Мал сүргийг угаалга, туулгалтад бүрэн хамруулах ажлыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж гүйцэтгэлд нь хяналт тавих;
5. Мал сүргийг намрын үзлэг ангилалтад хамруулж, орон нутгийн түвшинд хээлтүүлэгч малын хүрэлцээг тооцож, стандартын шаардлага хангасан өсвөр хээлтүүлэгчийг шинээр нөхөн тавих, биотехнологийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх ажлыг эрчимжүүлэх;
6. Мэргэжлийн ажил үйлчилгээний нэгжид ялган төвлөрүүлсэн хээлтүүлэгч малыг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулах, өвөлжөө хаваржаа, өвс тэжээлийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх;
7. Цаг агаарын улирлын урьдчилсан төлөв байдлын мэдээ, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн богино, дунд хугацааны урьдчилсан мэдээг малчид, иргэдэд шуурхай хүргэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ тогтмол авах;
8. Бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй хортон мэрэгч, шавьжтай тэмцэх ажлыг технологит хугацаанд нь чанартай гүйцэтгэх, хэрэгжилтэд хяналт тавьж үр дүнг хүлээн авах, тайлагнах;
9. Ургац хураалтад ажиллах хүн, хүч, техник, үтрэм агуулах, элеватор, зоорийн засвар, ариутгалыг холбогдох заавар, журмын дагуу хэрэгжүүлж, шатах тослох материалын нөөц бүрдүүлж, бэлэн байдлыг хангах;
10. Үр тарианы сүрэл, тэжээлийн ургамлын иш, навч болон таана, хөмүүл, халгай, лууль зэрэг ургамлуудыг даршлах, гар тэжээл бэлтгэх арга, технологийг малчдад зааж сурган бэлтгүүлэх ажлыг зохион байгуулах;
11. Ургац хураалтад ажиллах хүн хүчний тооцоог гаргаж ургацын штабт захиалга өгөх, техник, тоног төхөөрөмж, зоорь, агуулах, үтрэмийн ариутгал халдваргүйжилтийг хийх, засвар үйлчилгээг шуурхайлж бэлэн байдлыг хангах;
12. Намрын ургацаас хураасан хүнсний улаан буудайг биржээр арилжаалах арга хэмжээг тариаланч, аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран зохион байгуулж ажиллах;
13. Тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэн бүр дотоодын ургацаасболовсруулж бэлтгэсэн уриншиндаа хүрэлцэхүйц хэмжээний үрийн буудайн нөөц бүрдүүлэх;
14. Хадлан тэжээл бэлтгэл, ургац хураалтын явцад тогтмол хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг богино хугацаанд шуурхай шийдвэрлүүлж ажиллах;
15. Албан даалгаврыг холбогдох байгууллага, иргэд, малчдад хүргэх, хэрэгжилтийг тайлагнах ажлыг зохион байгуулах.
АДМИН








Нийгэм







