Dark Light
Нийгэм | 2021-08-17

Дархан-Уул аймагт дэлгүүрийн авто зогсоолоос бамбай хоншоорт могой олджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өгөгдсөн чиглэлийн дагуу аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас хот, суурин газрын суурьшлын бүсэд хортой могой орж ирэх тохиолдлууд гарч байгаатай холбогдуулан могойн аюулаас урьдчилан сэргийлэн тандалт, үзлэг, хайгуулын ажлыг зохион байгуулж байна.

Уг ажлын явцад өнөөдөр /2021.08.16/ Дархан сумын 9 дүгээр багийн 4-1 дүгээр байрны дэргэд байрлах Т-Март дэлгүүрийн авто зогсоолоос бамбай хоншоорт могой олдсон бөгөөд могойг барьж, байгальд шилжүүлэн тавих ажлыг хийжээ.

Иймд өндөр өвстэй ногоон байгууламжинд могой байж болзошгүй тул иргэд сонор сэрэмжтэй байхаас гадна, бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүй тоглуулахгүй байхыг анхааруулж байна.

Хот, суурин газрын суурьшлын бүсэд хортой могой орж ирэх тохиолдлууд гарч буй бөгөөд хотын суурьшлын бүс рүү могой орж ирсэн тохиолдолд оролдож болохгүй бөгөөд Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 70377369, 99399050, Онцгой байдлын газрын 7037101, 7037105 дугааруудад яаралтай дуудлага өгөхийг зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10