Dark Light
Нийгэм | 2021-08-17

УБТЗ энэ онд долоон өртөө зөрлөгийн замыг өргөтгөж, автомат удирдлагатай нэг зөрлөгийг шинээр байгуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УБТЗ ХНН энэ онд гол замдаа 80 километр их засварын ажил хийж, долоон өртөө зөрлөгийн замыг өргөтгөж,  автомат удирдлагатай нэг зөрлөгийг шинээр байгуулна.

Монгол Улсын нийт ачаа тээврийн 70 гаруй хувийг төмөр замаар тээвэрлэдэг. Тэгвэл сүүлийн жилүүдэд төмөр замын тээврийн хэмжээ тасралтгүй эрчимтэй нэмэгдэж, төмөр замын эдийн засгийн өсөлтөд гүйцэтгэх үүрэг улам нэмэгдэж байна. Манай улсын төмөр замын тээврийг нуруун дээрээ авч явдаг “Улаанбаатар төмөр зам” ХНН 2016 онд 20 сая тонн ачаа тээвэрлэдэг байсан бол 2020 онд 30 сая тонн болтлоо өсжээ. Тиймээс “Улаанбаатар төмөр зам” ХНН тээх, нэвтрүүлэх хүчин чадлаа нэмхэд онцгой анхаарч, жил бүр хүчин чадлаа нэмэгдүүлэх чиглэлээр хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэлт, замын их засварын ажлыг төлөвлөн хэрэгжүүлж иржээ. Энэ жил УБТЗ гол замдаа 80 километр их засварын ажил хийж, долоон өртөө зөрлөгийн замыг өргөтгөж,  автомат удирдлагатай нэг зөрлөгийг шинээр байгуулснаар нэвтрүүлэх хүчин чадал өсч, төмөр замаар үйлчлүүлэгчдийн ачаа барааг саадгүй шуурхай тээвэрлэх боломж улам нэмэгдэнэ хэмээн үзэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10