Dark Light
Нийгэм | 2021-08-17

Тайландын Хаант Улс дахь Монгол Улсын Соёлын элчээр С.Халиуныг томиллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тайландын Хаант Улс дахь Монгол Улсын Соёлын элчээр С.Халиуныг томиллоо.

Соёлын элчийн гэрчилгээг Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А. Төмөр энэ сарын 16-нд гардуулж, хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

Тайландын нэр хүндтэй “MQDC” компанид дэд ерөнхийлөгчөөр ажилладаг С.Халиун нь Монгол Улсыг сурталчлах ажлыг гадаадад зохион байгуулж байсан туршлагатай бөгөөд цаашид спорт, урлагын салбараар дамжуулж өөрийн улсын соёлоо Тайландад сурталчлах, соёлын салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдгээ тэрээр онцолсон юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10