Dark Light
Нийгэм | 2021-08-17

Олон Улсын цэргийн наадам удахгүй эхэлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

       ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Олон улсын цэргийн наадам-2021” цогцолбор тэмцээний хүрээнд явагдах “Танкийн биатлон” тэмцээнд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний баг, тамирчид 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Оросын Холбооны Улсыг зорьсон билээ. Сонирхуулахад, энэ жилийн “Танкийн биатлон” тэмцээнд 19 орны баг, тамирчид оролцохоор бэлтгэлээ хангасан ажээ.

           ЗХЖШ-ын Материал, техникийн газрын штабын удирдлага, төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Х.Санчирдоржийн ахалсан Монгол Улсын Зэвсэгт хүчний баг, тамирчид ОХУ-ын Москва хотноо хүрэлцэн очиж, тусгаарлалтад хоёр хоносон ба энэ сарын 13-ны өдөр дээрх тэмцээнийг зохион байгуулж явуулах “Алабино” полигоны ойролцоох цэргийн ангид шилжин байрлажээ. 

          Энэ сарын 16-ны өдөр тэмцээнд оролцох багуудын дунд танкийн өнгө болон оролцох танкуудыг сонгох сугалаа явагдсан бөгөөд манай улсын баг, тамирчид шар өнгийг сугалснаар Вьетнам, Сири, Венесуэл улсын баг, тамирчидтай нэг гараанд уралдахаар болсон тухай мэдээлэл ирсэн юм. 

           Тэмцээний урьдчилсан төлөвлөгөөгөөр манай баг, тамирчид 23, 26, 29-ний өдрүүдэд уралдах ба одоогоор тэмцээний бэлтгэл ажлуудыг ханган өөрсдийн сонгосон танкуудыг тэмцээнд бэлтгэх, зэвсэглэлийг нь тусгалд оруулах ажил явагдаж буй ажээ.

          Дашрамд, “Олон улсын цэргийн наадам-2021”-ын нээлтэд зориулсан ёслолын ажиллагаа энэ сарын 23-ны өдөр болох ба энэ үеэр цэргийн мэргэжлийн олон улсын тэмцээнүүдийн нээлт хамтдаа явагдах юм.

                                                                 Хурандаа Б.ОТГОНБАЯР


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10