Өчигдөр Оюу толгойн Гүний уурхайн олборлолтын чухал хэсэг болох Налуу амыг үндсэн уурхайтай холбох ажил амжилттай дуусчээ. Энэ нь Гүний уурхайгаас олборлосон хүдрийг газрын гадарга уруу тээвэрлэх туузан дамжуургын системийн нэг чухал хэсэг юм.
Налуу ам нь гүний уурхайгаас газрын гадарга хүртэл үргэлжлэх 16 километр урт туннел, туннел дэх туузан дамжуургаар дамжуулж, ирээдүйд өдөрт 95,000 тонн хүдэр гаргах боломжтой.
Гүний уурхайн олборлолт эхэлснээр Оюу толгойн зэсийн баяжмалын үйлдвэрлэл нэмэгдэж, Монгол Улсад бий болгох бидний үнэ цэн үлэмж хэмжээгээр өсөх юм.
Эх сурвалж: Оюутолгой


АДМИН








Нийгэм




