Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хүнс хөдөө аж ахуйн газар, Дүүргийн худалдаа үйлчилгээний зохицуулах зөвлөлийн төлөөллүүд, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын удирдлага уулзан ногоочдын өмнө тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас гаргасан чиглэлээр төвлөрсөн худалдаа (Бөөний худалдаа)-ны 24 цэгийг гарган ногооны худалдааг дэмжих, жижиглэн худалдаачдын хувьд хотхон, хороолол дунд хүртэл зарж болох бөгөөд тэднийг дэмжин ажиллахыг дүүрэг, хорооны засаг дарга нарт дахин үүрэгдлээ. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазараас өгсөн бизнес эрхлэгчдийг дэмжих, хүнд суртал гаргахгүй байх, төрөөс иргэдэд үйлчлэх албан чиг үүргээ биелүүлэн ажиллах, бизнес эрхлэх бүхий л таатай нөхцөлөөр ханган ажиллах чиглэлийг Дүүрэг, хорооны Засаг дарга нарт Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр анхаарууллаа.
Нийгэм | 2021-08-17
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм







