Dark Light
Нийгэм | 2021-08-17

С.Эрдэнэ: Сонгууль дөхөхөөр гэр бүл рүү нь халддаг увиагүй улс төрийг хийхээ болих хэрэгтэй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ нөхөн сонгуультай холбоотой мэдээлэл өглөө. Тэрбээр "Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийн дагуу 9 нам эвсэлээс нэр дэвшигчид өрсөлдөх гэж байна. Ардчилсан намын хувьд бэлтгэл ажлын хэсгийг Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт байршуулсан байгаа. 

Сүүлийн өдрүүдэд улс төрийн хар дайралтууд надад ирэх боллоо. Надаас ухаад ухаад хууль бус үйлдэл гаргасан зүйл олдохгүй. Надад эзэмшдэг ашигт малтмал, уул уурхай байхгүй. Төсөв, тендер бүр ч байхгүй. Харин миний гэр бүлийн хувьд 280 гаруй хүмүүсийг ажлын байраар хангадаг, хувийн бизнесээ эрхлээд л явж байна. Сонгууль дөхөөд ирэхээр гэр бүл рүү нь халддаг, харлуулдаг, доромжилдог увиагүй улс төрийг хийхээ болих хэрэгтэй. Үүнд гаршсан 2 хүн бий, шаардлагатай бол зарлана. 

Мөн Шонхор таур, нийгмийн даатгалаас мөнгө авсан идсэн гэх дайралтууд ирсээр байна. Сонгууль бүрт энэ хоёр асуудлыг ярьдаг. Миний хувьд иргэдэд хохирол учруулж аливааг зориулалтын бусаар ашигласан түүх надад байхгүй" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10