Dark Light
Нийгэм | 2021-08-18

НМХГ: Хэрэв багш ажилтан, сурагчдын дундаас сэжигтэй тохиолдол илэрвэл тусгаарлах өрөөнд байлгана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дараах асуудлуудын талаах мэдээллийг өглөө. Үүнд:

1. 2021 оны ЭЕШ-ын үйл ажиллагаанд хийсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалт

2. 2021-2022 оны Хичээлийн шинэ жилийн бэлтгэл үйл ажиллагаанд хийсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалт

3. Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай

4. Барилга угсралтын ААН-үүдийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын талаар мэдээлж байна.

Хяналт шалгалтад нийт 406 байгууллагыг хамруулсан байна. 

Хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа эхэлж буйтай холбогдуулан дараах зөвлөмжийг НМХГ-аас хүргүүлсэн байна. Үүнд:

-Удирдлага нь сургалтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлэн байдлыг хангуулах

-Хичээл эхлэхээс өмнө мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэлийг хийлгэх

-Хэрэв багш, ажилтан, оюутан, сурагч, цэцэрлэгийн болон дотуур байрны хүүхдээс сэжигтэй тохиолдол илэрсэн бол харьяа эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэх хүртэлх хугацаанд түр тусгаарлах өрөөнд байлгах

-Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээний тодотгол хийж бэлэн байдлыг хангах,

-Анги танхим, сургалтын дадлагын газар болон хоолны газарт сандал хоорондын зай 1,5м байхаар нэг ангид 20-иос илүүгүй суралцагч байх, дотуур байрны оронд ногдох талбай 4м.кв-аас багагүй, ор хоорондын зай 1,5м байх

-Боловсролын сургалтын байгууллагууд бөөгнөрөл үүсгэхгүй, орох гарах хаалгыг тус тусад нь байхаар, боломжгүй тохиолдолд хөдөлгөөний зохицуулалт хийх

-ЕБС-ийн 1-5-р ангийн багш, цэцэрлэгийн болон өдөр өнжүүлэх бүлгийн багш, хоол үйлдвэрлэл үйлчилгээний ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах зэрэг багтжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10