Dark Light
Нийгэм | 2021-08-18

Өвөрхангай аймагт 13 настай хүү усанд живж амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Бөмбий багийн ‘’Ондилын нуур’’ гэдэг газар энэ сарын 16-ны өдөр малчин Э-гийн 1 хүүхэд мотоциклтой гараад сураггүй болсон бөгөөд тогтоол усанд живсэн байж болзошгүй дуудлагыг наймдугаар сарын 17-ны өдрийн 16:29 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, А /13 настай, эрэгтэй/-ын цогцсыг мөн өдрийн 20:30 цагт тогтоол усны зүүн эргээс 25 метр, 2 метрийн гүнээс олж, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлж өгсөн.

/08.16-ны өдөр ар гэрийн хүмүүс эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08.17-ны 16:00 цагийн орчим тогтоол усны эрэгт хувцсаа эвхэж тавьсан байсныг олсон./

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10