Dark Light
Нийгэм | 2021-08-18

Дөрөв хоног орсон борооны улмаас Ховд аймгийн замд үер бууж, сэтэрчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Үер буусны улмаас орон нутгийн замд эвдрэл, гэмтэл үүсч авто тээврийн хөдөлгөөнд саад учрах болжээ.

Тухайлбал дөрөв хоног үргэлжлэн орсон борооны улмаас Ховд аймаг орох зам 10 метр орчим өргөнтэй сэтэрсэн бол цааш 500 метрийн зайд дахин эвдрэл үүсжээ. Мөн тус аймгийн Мөст сумаас таван километрт зам сэтэрсэн байна. Одоогоор албан ёсоор зам хаах шийдвэр гараагүй байгаа тул жолоочид ослоос сэрэмжлүүлэх үүднээс сэтэрсэн замын хоёр талд чулуугаар овоолго үүсгэжээ. 

Онцгой байдлын албанд өчигдөр /2021.08.17/ Завхан, Хөвсгөл аймгуудад хүчтэй аадар бороо орж иргэд автомашинтайгаа үерийн усанд урссан дуудлага иржээ. Тухайлбал Завхан аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид зургаан зорчигчтой “Патрол” загварын суудлын автомашин, таван зорчигчтой “Приус 20” загварын суудлын автомашин “Рашаан гол”-д урсаж байсныг татан гаргажээ. 

Мөн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Бэлчирийн сайр”, Бэрхэвшийн сайр” гэдэг газарт таван суудлын автомашин уруйн үерт урсаж байсныг зорчигчийн хамт аюулгүй газарт татан гаргасан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10