Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр: "Нийгмийн дундаж давхарга гэдэг нь олон улсын тодорхойлолтоор өөр өөр байдаг. Манайд нийгмийн дундаж давхаргыг нэг саяас гурван сая хүртэлх орлоготой хэсгийг үзэж байна. Тэгэхээр бид нийгмийн дундаж давхаргад үйлчилнэ. Нийгмийн дундаж давхаргыг шинээр бий болгох, бойжуулах, эрэлт хэрэгцээг Төрийн банкаар дамжуулан хийхээр төлөвлөж, тус банкны чиг үүргийг нэмэлтээр тодорхойлж байна.
Хөгжлийн банк нь бие даасан хуультай хуулийн этгээд. Тиймээс тус банкыг одоо байгаа хуулийн хүрээнд экспорт, импортын чиг баримжаатайгаар түлхүү хөгжүүлэх хөгжлийн өөрчлөлтүүдийг дүрмийн хүрээнд хийлэ" гэлээ.
АДМИН







Нийгэм







