Dark Light
Нийгэм | 2021-08-18

Хариу арга хэмжээний багийн албан хаагчдыг вакцины III тунд хамруулж эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Ковид-19” цар тахлын эсрэг тэргүүн эгнээнд ажиллаж буй Хариу арга хэмжээний багийн ажилтан, албан хаагчдыг III тунд хамруулж эхлээд байна. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу АстраЗенека вакцины хоёр тундаа бүрэн хамрагдсан эрүүл мэнд, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын 41 мянган ажилтан, албан хаагчийг нэмэлт тунд хамруулах юм. Алба хаагчдад АстраЗенека вакцины гурав дахь тунг сайн дурын үндсэн дээр хийнэ.

АстраЗенека вакцины хоёр тун хийлгэсэн бол гуравдугаар тунд дархлаа өндөр тогтож буй олон улсын судалгаа гарчээ. Харин иргэдэд нэмэлт буюу гурав дахь тунг хийх эсэх талаарх эцсийн шийд гараагүй, судлагдаж байна. Учир нь вакцинууд өөр тул нарийвчилсан судалгаа хийж байгаа гэнэ. Мөн нэмэлт тунг вакцинд хамрагдсанаас хойш  зургаан сарын дараа хийлгэх нь илүү үр дүнтэй гэж олон улсын судлаачид үзжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10