Dark Light
Нийгэм | 2021-08-18

Барилга угсралтын 81-н ААН-д шалгалт хийж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 81 барилга угсралтын компаниудад хөдөлмөрийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид хяналт шалгалт хийж, зохих арга хэмжээг авч ажиллаж байна. Шалгалтанд хамрагдсан барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын 38%-д түр хашаа хийгээгүй, стандарт бус хашаатай, хийсэн хашаа нь нурсан. 28% нь ажлын хувцсаар хангаагүй, өндрийн бүс зүүлгээгүй, стандарт бус малгай өмсгөсөн зөрчилтэй байна. 

Дээрх зөрчлүүдийг арилгуулан шалгалтын явцад 11 ААНБ-ын барилгын гадна талбайд явган хүний саравчтай хашааг шинээр тоноглуулж, засварлах, тэмдэг тэмдэглэгээг ил тод харагдахуйц газар байрлуулах, 8 барилгын объектод шөнийн цагт байнгын гэрэлтүүлэгтэй байлгах, 4 барилгын хашаа, хамгаалалтын байгууламжуудын аюулгүй байдлыг сайжруулах нэмэлт арга хэмжээг авч хэрэгжүүлэх, болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10