2020 оны 08 сарын 18-ны өдөр САУЭШТ-ийн Анагаах ухааны алба, Эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны алба, хоол зүйч, сэтгэл зүйч нарын багийн нийт хамт олон олимпын наадамд оролцсон тамирчидтай бэлтгэлийн болон тэмцээний үеэр ажилласан ажлынхаа үр дүнг дүгнэн хэлэлцэж тайлангийн хурал хийв.
Хурлын үеэр “Токио 2020” олимпт тамирчдыг бэлтгэхэд учирсан хүндрэл бэрхшээл, амжилт, ололт, анхаарах зүйлсийн талаар дүгнэн хэлэлцсэнээс гадна 3 жилийн дараа болох “Парис 2024” зуны олимын их наадамд хэрхэн бэлтгэх, “Токио 2020” олимпын циклд хуримтлуулсан туршлага дээрээ тулгуурлан цаашид өндөр зэрэглэлийн тамирчдыг спортын шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бэлтгэл сургуулилалтыг хэрхэн хангах талаар санал солилцож, хоол зүйч, сэтгэл зүйчдийн багтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах талаар авч хэлэлцлээ.
Тайлангийн хуралд САУЭШТ-ийн дарга Б.Эрдэнэваанчиг, БТСУХ-ны Бодлого,төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн С.Мөнх-Эрдэнэ, ҮШБ-ийн Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Эрдэнэтуяа нар болон САУЭШТ-ийн албадын дарга, эмч, мэргэжилтэнүүд, хоол зүйч, сэтгэл зүйч нар оролцов.
Спортын Анагаах Ухаан, Эрдэм Шинжилгээний Төв
АДМИН







Нийгэм







