Dark Light
Нийгэм | 2021-08-18

Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч Л.Алтангэрэлийнх зорилтот бүлгийн 250 хүүхдэд сургуулийн дүрэмт хувцас хандивлалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтэс, гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэс хамтран зорилтот бүлгийн хүүхдүүдэд туслах хандивын аяныг зохион байгуулж эхэлсэн. 

Хэрэглэхгүй байгаа дүрэмт хувцас болон цүнх, хичээлийн хэрэглэлийг өөрийн амьдарч байгаа хорооны нийгмийн ажилтанд эцэг эхчүүд өгч Бүхнийг хүүхдийн төлөө аянд нэгдэн, бусдад туслах боломжтой. 

Уг аяныг дэмжиж өнөөдөр өрхийн үйлдвэрлэл эрхлэгч Л.Алтангэрэлийнх 250 хүүхдийн дүрэмт хувцас хандивлалаа. 

Л.Алтангэрэлийнх өрхийн үйлдвэрлэл эрхлээд 17 жил болж байна. Ихэвчлэн сургуулийн хүүхдийн дүрэмт хувцас урлаж, худалдан борлуулдаг. Хүүхдүүдэд аз жаргал бэлэглэх үүднээс тэд энэ шийдвэрийг гаргаж ийнхүү  хүүхдийн дүрэмт хувцас хандивлалаа гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10