Dark Light
Нийгэм | 2021-08-18

Б.Энхзул алтан медалийн төлөө барилдана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Бөхийн төрлүүдийн 2021 оны залуучуудын ДАШТ даваа гарагт ОХУ-ын Уфа хотод эхэлсэн билээ. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо. 50 кг-ын жинд өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Буэнос-Айрес-2018” залуучуудын олимпын наадамд оролцож байсан, спортын мастер Батбаатарын Энхзул хагас шигшээд Туркийн Зехра Демирханыг 9:4-өөр ялснаар маргааш алтан медалийн төлөө барилдана. Түүнчлэн 76 кг-д Өмнөговь аймгийн тамирчин Өлзийбатын Одбаг хагас шигшээд Энэтхэгийн Бипашатай удахгүй хүч үзэх юм. 55 кг-д 2018 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Мөнхбатын Мөнхгэрэл 1/8 шигшээд Кыргызстаны Калмира Билибек Кызыд 4:6-гаар ялагдсан ч маргааш дагаж барилдахаар болов.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10