Эгэл жирийн нохой аз жаргалтай байхад юу хэрэгтэй вэ? Идэх хоол, хайртай эзэн байхад л энэ хорвоод нохой болж төрсний хэрэг гардаг байх.
Харин албаны нохой аз жаргалтай байхад юу хэрэгтэй вэ? Гэмт хэрэгтнийг халуун мөрөөр нь илрүүлж, албандаа үнэнчээр зүтгэх нь байх.
Тэд хурдан, бас шаламгай, мөн үнэнч. Тэд андуурдаггүй, эмээдэггүй бас хэзээ ч гомдолдоггүй. Оргилсон их хүсэл мөрөөдлийг нь тэдний харцнаас олж харж болно. Хэрэгтнийг илрүүлж, хэлмэгдсэнийг хөөрхийлөх эгэл жирийн хамтрагч. Түүнтэй байхад айх аюулгүй, амгалан бас тайван.
“Монгол Улсынхаа төлөө зүтгэе” гэж хэлж чадахгүй ч үйлдлээрээ тод харуулж, олон гавьяа байгуулсан баатарлаг үнэнч нөхөд.
Албаны ноход буюу үнэнч нөхөд Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад 76 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна.
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв
АДМИН








Нийгэм







