Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Хөхөө багийн “Алагцарын гол” гэдэг газарт суудлын автомашин /5 том хүн, 3 хүүхэдтэй/ үерт урссан тухай дуудлагыг наймдугаар сарын 18-ны өдрийн 06:50 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги, Хатгал тосгоны Цагдаагийн тасгийн алба хаагчид 30 км замыг туулан 08:19 цагт очиж Ханх сумаас Мөрөн сумын чиглэлд зорчиж явсан иргэн М-ийн “Ланд-80” загварын суудлын автомашинтай 5 том хүн, 3 хүүхдийг 17 минут ажиллан эсэн мэнд аварч гарган иргэн Д /47 настай, эрэгтэй/, Б /34 настай, эрэгтэй/, Б /36 настай, эмэгтэй/, Ш /31 настай, эмэгтэй/, Э /7 настай, эрэгтэй/, Э /6 настай, эрэгтэй/, У /7 настай, эмэгтэй/ нарыг Хатгал сумын сум дундын эмнэлэгт хүлээлгэн өгчээ.
Мөн өдрийн 09:24 цагт “Ланд-80” загварын суудлын автомашиныг татан гаргаж иргэн М-д хүлээлгэн өгсөн.
АДМИН








Нийгэм




