Dark Light
Нийгэм | 2021-08-19

Гурван иргэн болон 2000 бог малыг үерийн уснаас гаргажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багийн “Шугуй” гэдэг газар Дэлгэрмөрөн голд 4 зорчигчтой автомашин үерийн усанд автсан тухай дуудлагыг энэ сарын 18-ны өдрийн 04:24 цагт Аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 10 км замыг туулан 05:02 цагт очиж иргэн С /34 настай, эрэгтэй/-ийн “Приус-20” загварын суудлын автомашинтай Ө /31 настай, эмэгтэй/, Т /10 настай, эрэгтэй/, Н /7 настай, эмэгтэй/ нар 2000 бог малтай үерийн усанд автсаныг 2 цаг 04 минут ажиллан аварч аюулгүй газар гаргажээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19