Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас газрын зөрчил арилгах арга хэмжээний хүрээнд чөлөөлсөн 6 байршлыг тохижуулах ажлыг эхлүүллээ.
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/250 дугаар захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор стандартын бус хашаа, хайс барьсан газруудын зөрчлийг арилган, чөлөөлөх ажил үргэлжилж байгаа. Энэ ажлын хүрээнд Сүхбаатар дүүрэгт эхний ээлжинд 54 байршлын 107 хашаа, түц, гарааш тоосгон объект зэргийг буулгахаар төлөвлөснөөс биелэлт 90 орчим хувьтай байна.

Дээрх чөлөөлсөн 6 байршлыг нийтийн эзэмшилд шилжүүлж, иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэхээр тухайн байршлын онцлогт тохируулан тохижуулахаар төлөвлөсөн.
Тухайлбал, 1 дүгээр хороо 48 дугаар байрны баруун талд байсан 10 гараашийн оронд ногоон байгууламж, явган зам, бетонон суурьтай хавтан хийхээр ажлыг эхлүүлсэн бол 6 дугаар сургуулийн зүүн талын чөлөөлсөн хэсэгт явган зам, эко хавтан хийж эхлээд байна.
АДМИН








Нийгэм






