Dark Light
Нийгэм | 2021-08-19

Монголын түүх хичээлээр 1258 хүн шалгалтад орж хамгийн өндөр 92 оноог 6 шалгуулагч авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Элсэлтийн Ерөнхий Шалгалт өнөөдөр Монголын түүх хичээлээр эхэлсэн бол шууд засалтын систем дүнг нэгтгэж дуусжээ. Монголын түүх хичээлийг 1696 шалгуулагч сонгосон ч 1258 нь шалгалтад орсон байна. Ирц 74.1 хувьтай байна. Шалгалтад оролцоогүй сурагчдын ихэнх нь өмнөх онуудын төгсөгч байна. 

Хамгийн өндөр буюу 92 оноо авсан 6 шалгуулагч бүгд орон нутгийн сурагчид байна. Нийслэлийн сурагчдын хамгийн өндөр оноо нь 85 байна. Одоогоор ямар нэгэн гомдол санал ирээгүй байна. 

ЭЕШ-ын шалгуулагчид дүн оноогоо LIVE.EEC.MN цахим хаягаар шууд үзэх боломжтой. 15:30 цаг орчимд Англи хэлний шалгалтын дүн гарч эхэлнэ хэмээн БШУЯ-наас мэдээллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19