Үндэсний бөхөө үнэт өв гэх атлаа бөхчүүд өөрсдөө допинг, найраа гэх мэт зүйлсээр Монгол бөхийн нэр хүндийг асар ихээр унагаж байна. Үүний нэг жишээ бол өнгөрөгч 7 хоног буюу 2021 оны 08-р сарын 10-ны өдөр Дорнод аймагт, 08-р сарын 11-ний өдөр Хөвсгөл аймагт зохиогдсон хүчит бөхийн барилдаануудад бөхчүүд хоорондоо найраа хийсэн явдал билээ.
Иймд Монголын Үндэсний Бөхийн Холбооноос тус аймгуудад санамж бичиг хүргүүлж, МҮБХ-ноос гарган баталдаг “Аймаг цэргийн цолтны эрэмбэ”-нд оруулахгүйг мэдэгдсэн юм.
Гэвч өчигдөр буюу наймдугаар сарын 18-ны өдөр болсон Төв аймгийн цол чимэг олгох хүчит 128 бөхийн барилдаан дээр уг үйл явдал дахин давтагдсан юм. Энэ үеэр Улсын заан Б.Батмөнх, Улсын начин Г.Ганжад, Улсын начин Д.Хүдэрбулга, Аймгийн Арслан Н.Гантулга нар Төв аймгийн 128-н бөхийн барилдааныг будлиантуулсан явдал боллоо.
Залуу бөхчүүдээ үнэн хүчээр нь барилдуулахгүй цол, эрэмбээрээ далайлган дарамталж, мөнгөөр даваа наймаалцсан бөхийн барилдаан болж өнгөрсөн юм. Барилдааны үеэр залуу ид сайхан барилдах насандаа яваа залуучууд "дарамтлаад барилдуулахгүй байна" гээд гомдлох жишээтэй. Түүгээр зогсохгүй хэвлэл мэдээллийн байгууллагын хэвлэн нийтлэх, түгээх эрхэнд ч халдах гэж үзэж байна.
Бөхчүүд Монгол бөхөө муухай харагдуулж байна.
АДМИН








Нийгэм






