Dark Light
Нийгэм | 2021-08-19

М.Мөнхгэрэл өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хос медальтан боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2019 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт “Женко” клубийн тамирчин спортын мастер Мөнхбатын Мөнхгэрэл хоёр жилийн дараа залуучуудын ДАШТ-ий хүрэл медальтан боллоо. Тэрбээр 55 кг-ын жинд өчигдөр 1/8 шигшээд Кыргызстаны Калмира Билимбек Кызыд 4:6-гаар ялагдсан. Түүний өрсөлдөгч шигшээд шалгарснаар өнөөдөр үдээс өмнө нь дагахад АНУ-ын Пэйтон Строудыг 10:0-ээр хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Анастасья Яндушкинаг цэвэр ялснаар шагналын тавцанд зогслоо.

М.Мөнхгэрэл Оросын бөхөд 0:8-аар дийлдэж яваад гайхалтай эргэн ирэлт хийж тоог 9:8 болгон илүү гаргасан төдийгүй өрсөлдөгчөө цэвэр дарж ялалт байгуулав. Тэрбээр манай улсаас өсвөр үе, залуучуудын ДАШТ-ээс хоёулангаас нь медаль хүртсэн тав дахь тамирчин болж байна. Түүнээс өмнө нь гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ А.Батцэцэг, Б.Нямгэрэл, Н.Насанбуян нар хос медальтан болж байв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00