Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хөшөөт багийн “Ховд голын гүүр” гэдэг газар иргэн А /25 настай, эрэгтэй/ наймдугаар сарын 12-ны өдрийн 14:00 цагийн орчим загасанд яваад сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 13-ны өдрийн 06:07 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийн ажилчид, ар гэрийн хүмүүс наймдугаар сарын 19-ний өдөр иргэн А /25 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-г “Ховд” голын 2.5 метрийн метрийн гүнд 4 удаа шумбаж, сумын 8 дугаар багийн төвөөс голын эрэг дагуу “Шар нуур” гэдэг газар хүртэл 18 км-т явганаар болон завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй, бороо орсны улмаас гол үерлэж булингар их болсон тул ар гэрийнхэнтэй зөвшилцөж зогсоосон.
АДМИН








Нийгэм






