Dark Light
Нийгэм | 2021-08-20

"Чингүнжавын гудамж"-наас "Амарсанаагийн гудамж" хүртэлх авто замын хөдөлгөөнийг түр хаана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянгол дүүргийн 17,18,19- хорооны авто замын засвар шинэчлэлтийн ажил хийгдэнэ. 

"Чингүнжавын гудамж"-наас "Амарсанаагийн гудамж" хүртэлх 1.043 км авто замын хөдөлгөөнийг түр хугацаанд хааж, замын уртад 880 у/м кабель трассын дагуу шилжүүлэх, 10 хэсэгт зам хөндлөн сэтгэлгээ хийж, нөөц кабель суулгах, борооны ус зайлуулах худаг 23 байршилд суулгах, 524 у/м борооны усны суваг суурилуулах ажил хийгдэнэ.

Энэ хугацаанд "Чингүнжавын гудамж" талаасаа "Хороолол" хүнсний захын уулзвар хүртэл, "Хороолол" хүнсний захын уулзвараас "Элбэг их дэлгүүр"-ийн зүүн урд уулзвар хүртэл, "Элбэг их дэлгүүр"-ийн зүүн урд уулзвараас "Амарсанаагийн гудамж" хүртэл 3 хэсэгчлэн 3-4 цагийн хугацаатай түр хаана.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10