Dark Light
Нийгэм | 2021-08-20

Д.Сумъяабазар: Түгжрэлийг бууруулах хиймэл оюун ухаан ашиглана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон бусад удирдлагын багаас 2024 он хүртэл түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна. 

Тэрээр: "2019 онд гаргасан түгжрэлийн динамикаас харахад долдугаар сард тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс багасч, наймдугаар сарын 15-наас хөдөлгөөний эрчим хоёр дахин нэмэгджээ. 

Түгжрэлд цэцэрлэг, ЕБС, их, дээд сургуулийн хичээл эхлэх хугацаа, цагаар сар шинэ жил зэрэг тэмдэглэлт баяр нөлөөлдөг байна. Харин түгжрэлийг бууруулах шийдлийн тухайд хамран сургах тойрогт сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын чанарыг сайжруулах хэрэгтэйг нийслэлийн удирдлагууд онцоллоо.

2019-2020 онд 11,8 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн. Хэрэв жил бүр автомашины тоо 80 мянгаар нэмэгдээд байвал хэтдээ 24,3 их наяд төгрөгийн алдагдалтай байх тооцоолол байна.

Хууль эрх зүйн чадамжгүй, санхүү төсвийн хангалтгүй байдлын улмаас сүүлийн 30 жилд нийслэлд гажуудал үүссэн.  Сүүлийн 20 жилд батлуулж чадаагүй нийслэлийн эрх зүйн тухай хуулийг сая баталлаа. Улаанбаатар хотод өөрийн гэсэн дүрэм, стандарт байх ёстой. Цаашид хотын түгжрэлийг бууруулахад хиймэл оюун ухааныг ашиглана" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10