Dark Light
Нийгэм | 2021-08-20

"Шугам сүлжээг жил бүр шинэчлэхээс өөр арга байхгүй"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хотын түгжрэлийн талаар нэгдсэн мэдээлэл өгөхдөө жил бүр шугам сүлжээ сольж, халуун ус тасалдаг байдлын талаар хариулт өглөө.

Тэрээр "Улаанбаатар хотын хэмжээнд дулаан хангамжийн шугамыг жил бүр шинэчлэхээс өөр аргагүй. Орон сууцны хорооллын нийт шугам сүлжээний 86 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан. Тэгэхээр бид төсөв санхүүгээ сайжруулах, олон улсын түвшинд нийцсэн нэгдсэн хонгилын системтэй байх хэрэгтэй байна.

Засварлахгүйгээр өнөөдрийн хүчин чадлаараа байвал бид өвөл хөлдөнө

Дэлхийн хотуудын түвшинд хүрч ажиллахын тулд хөрөнгө санхүүгийн дэмжлэг, хуримтлалын нэгдсэн системтэй байх хэрэгтэй. Олон улсын хотод газар шорооны ажил хийхгүйгээр хонгилын системээрээ шугам сүлжээгээ сольдог. Харин бид газар ухахаас өөр сонголтгүй. Өвөл 10-р хорооллын арын 8А шугам хэд хэдэн удаа хагарсан, үүнээс шалтгаалж орон суугчид өвөл хөлдөх эрсдэл үүсдэг. Шугам сүлжээгээ сольдоггүй болохын тулд төсөв хөрөнгийг бий болгож түүгээрээ хонгилын системтэй болж засвар шинэчлэл, гэмтлийг газар доогуур явж шийддэг болох ёстой юм. Засварлахгүйгээр өнөөдрийн хүчин чадлаараа байвал бид өвөл хөлдөнө" гэсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10